С.Баяр: Баян-Өлгий аймгийг нийтлэг журмаас тусад нь авч үзэх нь буруу жишиг болно

Arslan.mn

Өчигдөр МАН-ын бүлгээс мэдээлэл хийх үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Сонгуулийн бүсчилсэн тойргийн асуудалд Баян-Өлгий аймгийг аль болох хөндөхгүй байхаар ярилцсан" хэмээсэн байдаг.

Тэгвэл уг асуудалд Ерөнхий сайд асан С.Баяр " Баян-Өлгий нийтлэг журмаас тусад нь авч үзэх нь буруу жишиг болно. Үндсэн хууль талаасаа ч, эрх тэгш байх үндсэн зарчим талаасаа ч. Баруун 3 аймагт үндэстэний цөөнх олноороо таран суурьшсан. Нөгөөтэйгүүр, цөөнхийн төлөөллөө жагсалтанд оруулах арга бий. Юутай ч Үндсэн хууль, үндсэн зарчим хоёроо зөрчиж болохгүй, гамнах ёстой" хэмээжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
45480