С:Эрдэнэ: АН-ыг сэтгэлгээний шинэчлэл рүү хөтлөхийг захив

Report.mn image

АН-ын долдугаар Их хурал өчигдөр эхэллээ.

Хурлаар АН-ын Үндсэн дүрмийн өөрчлөлт болон ҮЗХ болон нийслэл, аймаг, дүүргийн намын хороодын дарга нарыг хэрхэн сонгох, хяналтын болон сонгуулийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэх юм.

Тус намын шинэ дарга С.Эрдэнэ хурлыг нээж хэлсэн үгэндээ, “1989 оны жавар тачигнасан өвлөөс эхлэн ардчиллын үнэт зүйлийг хадгалахын төлөө тэмцлээ. Өөрчлөн байгуулалтыг хийхэд хялбар байгаагүй. Бид өнөөдөр Монголын ардчиллыг хадгалах, хөгжүүлэх түүхэн шалгуурын өмнө ирээд байна. Бид эх орноо нэг намын тогтолцооноос ардчилсан нийгэмд шилжүүлж чадсан улс төрийн хүчин. Цаашид ч эх орноо хөгжүүлэх, түүчээлэх үүрэг бидэнд бий. Энэ үүргээ биелүүлэх болно гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Та нарынхаа захиа даалгаврыг биелүүлж, ажиллана. Ахмад, залуу, дунд гурван үеийн төлөөллийн хэлхээс, эмэгтэйчүүдийн жендерийн тэгш байдлыг хангасан үйл ажиллагаа явуулах болно. Монголчуудын хүсэн хүлээсэн нийгмийг Ардчилсан нам авчирч чадна. Бид хамтдаа 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2020 оны УИХ ын сонгуульд ялах болно” хэмээв.

АН-ыг нээлттэй болгох шинэчлэл эхэлснийг Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр хэлээд, "Одоо сэтгэлгээний шинэчлэл рүү явах цаг нь болсон. Бид эх орныхоо төлөө зөв хүмүүжилтэй, боловсролтой, хөдөлмөрийг тахин шүтдэг хүмүүсээр манлайлуулах ёстой. Тиймээс АН-ыг сэтгэлгээний шинэчлэл рүү хөтлөхийг захиж байна" хэмээв.

Намын шинэ даргад албан тушаал гэхээсээ илүү гишүүдийн итгэл найдвар, хариуцлага очиж байгаа гэдгийг Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл онцлов.

Ийнхүү 3300 гаруй төлөөлөл оролцож буй АН-ын долдугаар их хурал түр завсарлав. Үдээс хойш буюу 15.00 цагаас хаалттай горимд шилжиж, дотоод асуудлуудаа хэлэлцэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
455