Б.Ганхуягийг нүүрсний сонсголд оролцуулах боломжгүйг шүүхээс мэдэгджээ

Arslan.mn

Өнөөдрийн /2023.12.19/ сонсгол “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаа, нүүрсний гэрээний үнэ тогтоолт болон "Чалко"-той байгуулсан гэрээ, нүүрс баяжуулах үйлдвэр, газрын тос дамжуулах хоолой, уулын ажлын төлбөрийн хүрээн дэх нүүрс худалдах, худалдан авах гэрээ зэрэг асуудлын хүрээнд явагдаж байна.

Гэрчээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг  оролцуулах хүсэлтийг Хянан шалгах түр хорооноос явуулсан ч Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хариу ирүүлэхдээ “Гэрч Б.Ганхуяг нарын эрүүгийн хэрэг эцэслэн шийдэгдээгүй байгаа учраас  сонсголд оролцуулах боломжгүй” гэжээ.

Ийнхүү өнөөдрийн сонсгол эхэлж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаа, нүүрсний гэрээний үнэ тогтоолтын мэдээллийг сонсож байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
45587