Улстөрийн намууд зөвшилцөн санамж бичиг байгуулав

Arslan.mn

УИХ-ын сонгуулийн тойргийг бүсчилсэн хэлбэрээр тогтоох асуудлаар парламентад суудалтай улс төрийн намууд зөвшилцөн санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Монгол ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэ, Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нар 2023 оны арванхоёрдугаар сарын 20-нд гарын үсэг зуржээ.

Санамж бичигт:

  • УИХ-ын сонгуулийн тойргийг томсгож бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулах;  
  • Нийслэлийн хүн амын төвлөрлийг бууруулах, бусад томоохон газруудын хөгжлийг дэмжих
  • Улс орны болон бүс нутгийн хөгжлийн бодлогыг уялдуулан нэгтгэж, төсөв хөрөнгө оруулалтын оновчтой бодлогыг бий болгох, улс төрд төлөөлөгчөө илгээх иргэдийн сонголтыг өргөжүүлэх
  • Популист улс төрөөс татгалзаж хөгжлийн хөтөлбөрөөр өрсөлддөг Үндэсний хэмжээний бодлогын намуудыг төлөвшүүлэх, тойргийн төсвөөс татгалзаж кластер дээр суурилсан бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих
  • УИХ-ын гишүүн жинхэнэ утгаараа Монголын нийт ард түмний төлөөлөгч болох зарчмыг бодитоор хэрэгжүүлнэ гэжээ.

Санамж бичигт туссан асуудлаар Монголын улс төрийн бүх намтай зөвшилцөх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
45632