
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.12.27/ боллоо.
Хуралдааны дараа Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Засгийн газрын 2023 оны хамгийн отгон хурал хуралдлаа. Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газар 2024 оны бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарлах шийдвэрийг гаргалаа. Бүсчилсэн хөгжил гэдэг зүйлийг яриад л байдаг. Бодитой арга хэмжээ хийгддэггүй байсан. Монгол Улсын бүсчилсэн хөгжлөөр явуулах юм бол илүү хурдан хөгжинө. Ингэж үзэж өнөөдрийн шийдвэрийг гаргалаа. Улаанбаатарт нийт хүн амын 47 хувь нь байдаг. Хөдөө 53 хувь нь байдаг" гэлээ.






































