Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн, ерөнхий аудитор Д.Занданбат нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2023.12.28/ үргэлжилж байна.

Өнөөдрийн хуралдаанаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн, улсын ерөнхий аудитор Д.Занданбат нарын хүсэлтийг хэлэлцлээ.  

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн 2023 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр УИХ-ын даргад хувийн шалтгааны улмаас үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт ирүүлсэн байна. "Г.Дөлгөөнийг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн ажлаас нь чөлөөлөх тухай" УИХ-ын тогтоолын төслийн талаар нууц саналт хураалт явууллаа. Түүний хүсэлтийг УИХ-ын 25 гишүүн дэмжсэнээр 56.8 хувийн саналтайгаар Г.Дөлгөөнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. 

Мөн улсын ерөнхий аудитор Д.Занданбат УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтэй тул үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг энэ сарын 20-ны өдөр ирүүлсэн байна. Тус хүсэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нууц санал хураалт явуулж УИХ-ын 33 гишүүн дэмжсэнээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв. 

Товчхондоо, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн, ерөнхий аудитор Д.Занданбат нар ажлаа өгч, 2024 оны сонгуульд НЭР ДЭВШИЖ магадгүй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
45740