Нийтийн тээврийн салбарынхны дунд болзолт уралдаан зохион байгуулж байна

Нийслэлийн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын 2017 оны есдүгээр сарын 22-ны өдрийн А/703 дугаартай захирамжийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээний чанар соёлыг сайжруулах, аж ахуйн нэгж, байгууллагуудад тавигдах стандартын шаардлага, гэрээний үүргийн биелэлт, сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх зорилго бүхий болзолт уралдааныг зарлаж байна.

Arslan.mn

Тус уралдаан 2017 оны есдүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны аравдугаар сарын 25-ны өдрийг хүртэл үргэлжлэх ба нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч үндсэн чиглэлийн 21 аж ахуйн нэгж байгууллага, такси үйлчилгээ эрхлэгч 11 аж ахуйн нэгж байгууллага хамрагдана.

Үйлчилгээний соёл, чанар, хөдөлгөөний аюулгүй байдал, дэг журам болон иргэдээс ирүүлсэн нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой мэдээллүүдийг үндэслэн, үзүүлэлт тус бүр дээр 0-10 хүртэлх оноо өгөх ба онооны нийлбэр 100 байна. Харгалзах үзүүлэлтийг үйлчилгээний гаралтын тоонд харьцуулсан дүнгээр тооцож онооны нийлбэрээс заалт тус бүрээр 0-10 оноо нэмж, хасаж дүгнэнэ.

Амжилттай оролцсон аж ахуйн нэгж, байгууллагуудыг I, II, III, тусгай байр эзлүүлэх ба мөнгөн шагналаар шагнах юм. Харин хангалтгүй үнэлгээ авсан аж ахуйн нэгж, байгууллагуудад холбогдох хууль тогтоомжийн дагуу хугацаатай үүрэг даалгавар өгч, гүйцэтгэлийн хяналт тавих юм.

Нийтийн тээврээр зорчигчид та бүхэн http://transport.ub.gov.mn/index.php/2016-03-14-07-11-59/2017-09-26-00-55-16 цахим хаягаар нийтийн тээврийн үйлчилгээний судалгаанд идэвхитэй оролцоно уу. Таны өгсөн саналыг бид цаашдын ажилдаа тусган ажиллах болно. гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
4577