
Татварын Ерөнхий газрын дарга Б.Заяабал ажлаа хүлээлгэн өгсөн байна.
Тодруулбал, Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан Ч.Чимэдсүрэн томилогдсон байна. Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, Сангийн сайдын зөвлөх Т.Дуламдорж, СЯ-ны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн, СЯ-ны Орлогын хэлтсийн дарга Л.Ичинноров нар ТЕГ-ын даргын үүрэгт ажлыг хүлээлцүүлсэн байна.







































