Байнгын хорооны даргаас дээш гарч чадалгүй найман жилийг үдсэн М.ОЮУНЧИМЭГ гишүүний санаархал

Arslan.mn

Нам, эвслүүд сонгуульд оролцохоо дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс өмнө илэрхийлж, энэ өдрөөс хойш 2024 оны УИХ-ын сонгуульд ямар нам, эвслүүд оролцох нь тодорхой болох талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Гэтэл одоогийн УИХ-д тухлан буй зарим гишүүд суудлаа хадгалан үлдэхээр улайрч байгаа нь ажиглагдаж байна. Үүний нэг бол УИХ-ын гишүүн М.Оюунчимэг юм. Түүний хувьд 2016 оноос хойш УИХ-ын гишүүнээр сонгогдоод зогсохгүй Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга, Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байсан билээ. 

Түүнийг "сайдын суудал сулрахаар л дарга нарыг дагаад гүйчихдэг гишүүн" хэмээн олон хүн нэрлэдэг. Сүүлд Эрүүл мэндийн сайдад санаархаж байсан тэрээр ХНХ-ын сайдын суудлыг мөн л горилсон. Гэвч найман жил УИХ-ын танхимд суухдаа байнгын хорооны даргаас дээш гарч чадаагүй юм.

Харин тэрээр сүүлийн үед сонгуулийн сурталчилгааны ажлаа ил нэг, далд нэг хийгээд байна. Оны өмнө болсон "Нүүрсний сонсгол"-ын ажлын хэсэгт багтан "Баахан утгагүй асуулт"-аар өөрийнхөө нэр хүндийг унагаад байсан. Тэгвэл тэрээр одоо "2023 оны ажлын тайлан"-гаа тойргийнхоо сонгогчдод өөрийнхөө том зурагтай хуанлийн хамт хэвлүүлэн хүргүүлжээ. Түүний санаархал дараагийн сонгуульд мөн л сонгогдох... 

Түүний хүсэл биелэх болов уу... 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
45871