Шадар сайд У.Хүрэлсүх “Өнөр бүл” хүүхдийн төвд ажиллав

Report.mn image

“Өнөр бүл” хүүхдийн асрамжийн төвд өнөөдрийн байдлаар 02-18 насны нийт 154 хүүхэд амьдарч байна. Эдгээр хүүхдийг хүйсийн байдлаар нь авч үзвэл эрэгтэй 85, эмэгтэй 69 хүүхэд байгаа юм.

Тус төв нь “Элдэв чимэггүй энгийн яриа” арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг байна. Энэ удаагийн арга хэмжээнд нь Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх урилгаар оролцлоо.

Шадар сайд өнөөдрийн арга хэмжээнд зориулж тус төвийн хүүхэд бүхэнд сар шинийн гарын бэлэгтэй, хоёр бүрэн автомат угаалгын машин, 50 ширхэг иж бүрэн хөнжил, гудас зэргийг бэлэглэлээ.

Тэрээр тус төвийн багш нарт хандаж  “ Эдгээр бяцхан хүүхдүүдэд бүхнээ зориулан ажиллаж байгаад баярлалаа “  хэмээгээд бяцхан хүүхдүүдэд сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүслээ.

“Өнөр бүл” хүүхдийн төвийн захирал М.Өлзийчимэг хэлэхдээ “ Бүрэн автомат угаалгын машин бэлэгэнд ирсэн маш их баяртай байна. Өмнө нь хүүхдүүд болон багш нар гараар хувцас болон бусад зүйлсээ угаадаг байсан бол үүнээс хойш юм угаах хялбар боллоо” хэмээсэн юм. Мөн нэн шаардлагатай хэрэгтэй байгаа зүйлс нь ариун цэврийн өрөөг стандартын дагуу болгох, хүүхдийн бага оврын автобустай болох хэрэгтэй байгааг хэлж байлаа.  Мөн цаашид тус төв нь хүүхэд нэг бүрийг гэр бүл түүнтэй дүйцэхүйц орчинд амьдруулах ая тухтай амьдрах орчинг бүрдүүлэхийг зорьж эхэлсэнээ Шадар сайдад танилцуулж байлаа.

2016 оны байдлаар тус төвөөс 12 хүүхэд МСҮТ-д элсэн суралцсан бол 2016-2017 оны хичээлийн жилд 13 хүүхэд нэгдүгээр ангид элсэн сурагч болжээ. “Өнөр бүл” хүүхдийн төвийн хүүхдүүд Ерөнхий боловсролын 48,53,55, 68, 97 дугаар сургуулиудад, Шинэ монгол ахлах сургууль, Налайх дах МСҮТ, Бадмаараг лицей, Саруул ирээдүй зэрэг сургуулиудад 06-18 насны хүүхдүүдээ боловсролын үйлчилгээнд хамруулдаг байна.

Report.mn image

Report.mn image

Report.mn image

Report.mn image

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
461