Долоон жилийн өмнө "Авьяаслаг монголчууд" шоуны ялагч болж олонд танигдсан дуучин О.Энх-Эрдэнэ "America's Got Talent: Fantasy League" шоунд оролцож, хагас шигшээнд шалгарлаа.
О.Энх-Эрдэнэ "America's Got Talent: Fantasy League" шоуны шүүгчдийг гайхшруулж, шүүгч Хэйди Блум түүнийг өөрийн багтаа авчээ. Шүүгчид болон үзэгчдийг алмайруулж буй бичлэг нь энэ өдрүүдэд сошиалд ихээхэн түгж буй юм.
Шүүгч Саймон Коуэлл түүний үзүүлбэрийн дараа "Би огт гайхаагүй. Энэ залуу ингэж л дуулах ёстой. Үзүүлбэр чинь үнэхээр их таалагдлаа. Гайхалтай" гэв.
Ингэснээр О.Энх-Эрдэнэ хагас шигшээд шалгарч, финалын шатанд үлдэхийн төлөө дахин нэг үзүүлбэр үзүүлэх юм. Нийт 10 уран бүтээлч хагас шигшээд өрсөлдөнө.
О.Энх-Эрдэнэ нь 2016 онд "Авьяаслаг Монголчууд" шоунд оролцож, ялагч болсноор нь олон нийт сайн мэддэг. Каунтри урсгалаар, хэлний зөв дуудлагаар дуулдаг нь Монголдоо л гэхэд олныг гайхшруулж байсан.