УИХ-ын намрын ээлжит чуулган хоёр хоногийн өмнө хаалтаа хийсэн.
Энэ удаагийн намрын чуулган Үндсэн хуульд заасны дагуу ажлын 75 хоног хуралдаж, 224 хууль, 62 тогтоол баталсан гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцолж байв.
Тэгвэл цагаан сарын өмнөхөн буюу хоёрдугаар сарын 5-нд УИХ-ын чуулганыг ээлжит бусаар хуралдуулах тов зарлагдсан байна.
УИХ-ын ээлжит бус хуралдаанаар Үндэсний баялагийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэх бөгөөд уг хуулийн төсөлтэй уялдуудан "Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах асуудлыг хэлэлцэх аж.