Ухаалаг гар утасны бидний мэдэхгүй 9 үйлдэл

Ухаалаг гар утасны бидний мэдэхгүй 9 үйлдэл

Сүүлийн үед бүтээгдэж буй ухаалаг утас илүү ашиглахад хялбар, олон үйлдэлтэй болж байна. Хурдацтай хөгжиж буй технологийн улмаас, хэрэглэгчид зарим функц, шинээр гарсан аппликейшнуудыг мэдэхгүй байх нь элбэг. Доорх мэдээллээр бид танд өдөр тутмын амьдралд хэрэг болох ухаалаг утасны 8 функцыг зааж өгөхөөр бэлтгэлээ. 

1Бүх текстийг устгахдаа ...

Хэрэв та "iPhone" утасны хэрэглэгч бол мэссежний бүх текстээ устгахын тулд, ердөө л утсаа 2 тийш нь сайтар сэгсрэх хэрэгтэй. 

Бүх текстийг устгахдаа ...

2Зар сурталчилгааг хаах

Ямар нэг видео үзэх, тоглоом тоглох үед утасны дэлгэцэн дээр янз бүрийн реклам гарч ирэх нь төвөгтэй байдаг. Хэрэв интернэт холболтоор үзэж байгаа бол рекламыг дэлгэцэн дээр гаргахгүй байх тусгай программ татаж болно.

Аль хэдийн татсан тоглоомоо, интернэт орчингүй үед тоглож байгаа бол, утсаа нислэгийн горимд шилжүүлээрэй. 

Зар сурталчилгааг хаах

3Интернэтгүй үед хэрэгтэй мэдээллээ уншиж болно

Та интернэтээс сонирхолтой мэдээлэл харсан ч, тухайн үедээ унших боломжгүй байгаа бол интернэт хөтчийн дээд буланд байрлах "bookmark" товчыг дарж хадгалаарай. Ингэснээр та интернэтгүй үед ч хадгалсан мэдээгээ унших боломжтой юм. 

Интернэтгүй үед хэрэгтэй мэдээллээ уншиж болно

4Хэрхэн хурдан цэнэглэх вэ?

Богино хугацаанд утсаа хурдан цэнэглэхийг хүсвэл "Airplane mode" буюу нислэгийн горимд шилжүүлэн цэнэглээрэй. Ингэвэл утас 2 дахин хурдан цэнэг авдаг. Мөн цэнэгийг нь удаан хадгалахын тулд дэлгэцийн гэрлээ багасгаарай. 

 

Хэрхэн хурдан цэнэглэх вэ?

5Автомат цаг тоолуур

Хэрэв та унтахдаа эсвэл хол замд явахдаа утсаараа дуу сонсох дуртай бол энэ аргыг мэдээд аваарай. Учир нь таныг унтсаны дараа ч дуу явсаар байвал цэнэг үрэгдэхээс гадна, чих ядрах эрсдэлтэй. 

Ингэхдээ утасныхаа "Timer" буюу цаг тоолууртаа хэдэн минутын дараа дууг зогсоохыг сануулж болно. 

Автомат цаг тоолуур


Хэрхэн ухаалаг утсаар, компьютерийн хулганыг орлуулах вэ?

 

Хэрэв та iOS үйлдлийн системтэй утас хэрэглэдэг бол "Air Mouse Pro" , харин Андройд үйлдлийн ситемтэй утас ашигладаг бол "Remote Mouse" аппликейшний тусламжтай өөрийн утсаа компьютерийн хулгана болгон ашиглаж болно. 

 

Хэрхэн ухаалаг утсаар, компьютерийн хулганыг орлуулах вэ?

7Утсаа "тэгш ус" болгон ашиглаарай

 

Ухаалаг утсанд орон зайг мэдрэгч суулгасан байдаг. Зориулалтын аппликейшн татаж авсны дараа та гэртээ жижиг зүйлсийн тэгш эсэхийг шалгаж болно шүү. 

 

 

8Сүлжээ сайжруулах

 

Хэрвээ та “iPhone” барьдаг бол, хөдөө аян замд явахдаа, хотоос гарахдаа утасныхаа сүлжээг сайжруулж болно. Ердөө л утасныхаа товчлуур дээр *3370# гэж бичин, дуудлага хийх ногоон товчийг дараарай. Ингэснээр таны гар утасны сүлжээ татах чадвар нэмэгдэж, хөдөө явж байлаа ч, сүлжээ унах вий гэх айх хэрэггүй болно.

 

Сүлжээ сайжруулах

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
4626