Дэлхийн 154 орныг энгээндээ нэгтгэсэн Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас жил бvрийн 9-р сарын 27-ны өдрийг “Дэлхийн аялал жуулчлалын өдөр” болгон тэмдэглэн өнгөрvvлдэг билээ. 1979 оны 9-р сард Испани улсын Торремолинас (Тorremolinas city) хотод болсон Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын ерөнхий ассамблейн III чуулганаас энэ өдрийг Дэлхийн аялал жуулчлалын өдөр болгон тэмдэглэх шийдвэр гаргаж, 1980 оноос тэмдэглэж эхэлжээ. Манай улс 1990 онд ДАЖБ-ын гишvvн болж, 2007 оноос эл өдрийг салбарын хэмжээнд тэмдэглэсээр ирсэн юм.
Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас манай улсыг аялал жуулчлалын нөөцөөр “Үнэ цэнэтэйд орох газар” хэмээн зарлаад байна. Уламжлалт нүүдэлчинм ахуй, онгон дагшин байгаль, дэлхийг байлдан дагуулсан Чингис хааны түүхээрээ ийнхүү Монгол Улс аялал жуулчлалын зах зээлд өрсөлдөх боломжтой нь харагдаж байгаа юм.
Өнөөдөр энэхүү өдрийн хүрээнд БОАЖЯ-наас төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран олон арга хэмжээ зохион байгуулж байна.
Монголыг “Үнэ цэнэтэйд орох газар“-аар зарлажээ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?






4631