XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Энэ үеэр эрхэлсэн ажил салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмрээ оруулсанг нь үнэлэн Байгаль орчны гавьяат цолыг Бөхөөгийн Отгонбилэгт хүртээлээ.