А.Баярцэцэг Холливудын агентлагт орж, хувийн менежертэй болжээ

Arslan.mn

Загвар өмсөгч, жүжигчин А.Баярцэцэг Холливудын нэгэн агентлагийн жүжигчин болжээ. Тэрээр 2016 онд “Netflix” компанийн бүтээл “Марко Поло” кинонд тоглож, “Walt disney”-ийн “Мулан” киноны шалгаруулалтад оролцсон туршлагатай жүжигчин.

Харин хамгийн сүүлд тэрээр Холливудын алдарт жүжигчин Стивен Сигалийн найруулсан адал явдалт “Attrition” киноны гол дүрийн туслах болох Kyra гэх эмэгтэйн дүрийг бүтээсэн билээ. Түүнчлэн энэ сарын эхээр АНУ-ын Нью-Йорк хотноо болсон загварын долоо хоногт оролцож, чадварлаг загвар өмсөгч болохоо батлан харуулсан.

Тэгвэл өнөөдөр тэрээр өөрийн фэйсбүүктээ Холливудын агентлагт харьяалагдаж, хувийн менежертэй болсон талаараа бичжээ.

А.Баярцэцэг АНУ-ын Вашингтон хотноо болсон “Дэлхийн мисс 2016” тэмцээний “Авьяаслаг мисс”-ээр шалгарч шилдэг 11 миссийн нэгээр болсон билээ. Түүний энэхүү амжилт Дэлхийн мисс тэмцээний Монголын рекордыг эвдсэн юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
4665