Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өндөржүүлсэн БЭЛЭН БАЙДАЛ зарлах үүрэг өгчээ

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. 

Өнөөдрийн хуралдааны үеэр өвөлжилт, хаваржилтын талаар мэдээлэл сонсож тодорхой шийдвэрүүд гаргахаар болжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өндөржүүлсэн бэлэн байдал зарлах үүрэг өгсөн бөгөөд үүнийг УОК хуралдаж шийдэх юм байна.

Ташрамд дурадахад, Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 5 аймгийн 21 суманд төмөр буюу шилэн зудын, 17 аймгийн 89 суманд цагаан зудын, 17 аймгийн 82 суманд цагаанаар зудархуу байгаа билээ.

Тодруулбал,

  • Увсын Өндөрхангай, Наранбулаг,
  • Өвөрхангайн Өлзийт, Баруунбаян-Улаан
  • Дундговийн Өлзийт, Сайнцагаан, Эрдэнэдалай, Адаацаг,
  • Дорноговийн Иххэт, Өргөн, Сүхбаатарын Асгат, Мөнххаан, Сүхбаатар, Уулбаян, Халзан, Эрдэнэцагаан, Наран, Онгон, Түвшинширээ, Баяндэлгэр, Түмэнцогт,
  • Хэнтийн Баянмөнх, Галшард цасны нягт 0,35-1,05 г/см3 хүрч төмөр буюу шилэн зудын.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
46713