УИХ-ын дарга Г.Занданшатар гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг хүчингүй болгох хуулийн төсөл боловсруулж ЗГ-т хүргүүллээ

Arslan.mn

Өнгөрөгч нэгдүгээр сарын 22-ны өдөр иргэн Н.Номун-Эрдэнийн "D-Parliament" цахим системд санаачилсан "Гадаадын иргэнд газрыг 100 жилээр ашиглаж, эзэмшүүлэх хуулийн заалтыг цуцлах" өргөдөлд 100 мянган иргэн гарын үсгээ зурсан байдаг. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар "Гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэхийг цуцлах хуулийн төслийг боловсруулаад, ЗГ-аас санал авахаар шийдвэрлэлээ. Хаврын чуулганаар энэ хуулийн төслийг хэлэлцэх болно" хэмээн байр сууриа илэрхийлж байсан. Тэгвэл тэрбээр эл заалтыг хүчингүй болгох хуулийн төсөл боловсруулж, санал авахаар ЗГ-т хүргүүлсэн байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
46788