Засгийн газар өнөөдөр ээлжит бус хуралдаан зарласан.
Хуралдаан яг одоо 16.30 цагт эхлэх гэж байгаа бөгөөд УОК-ын мэдээллийг сонсож, цаг агаарын нөхцөл байдалтай холбоотой зарим шийдвэр гаргах аж.
Энэ долоо хоногийн лхагва гарагийн хуралдаанаар өвөлжилт хаваржилтийн талаар мэдээлэл сонсож, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өндөржүүлсэн бэлэн байдал зарлах үүрэг өгсөн.