УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сард Бүгд Найрамдах Киргиз Улсад айлчлахаар болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл түүний айлчлал энэ сарын 25, 26-ны өдөр болох аж.
Сануулахад, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров 2023 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн.