Засгийн газрын авлигатай тэмцэх 5 Ш ажиллагааг Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ахалж ажиллахаар болжээ.
Эрх баригч нам өнгөрсөн хугацаанд авлигатай тэмцсэн ч Хөгжлийн банкийг тоносноос эхлээд Тавантолгойн ордыг уул, уулаар нь зөөж, нийтийн баялгийг хулгайлсан хэрэг мандсанаар өнгөрсөн 2023 оныг авлигатай тэмцэх жил болгон зарлаж, 5 Ш ажиллагааг эхлүүлж байв.
Энэ хүрээнд “Шувуу”, “Шүгэл”, “Шилэн”, “Шүүр”, “Шилжүүлэн авах” ажлыг зохион байгуулж, Засгийн газрын нэр бүхий таван сайд ахлан ажилласан юм.
Энэ хугацаанд Засгийн газраас хэрэгжүүлсэн 5ш ажиллагаа тодорхой хэмжээнд үр дүнгээ ч өгсөн. Тухайлбал, шүүр ажиллагааны хүрээнд өнгөрсөн онд 3387 байгууллагын 3159 албан тушаалтанд хамаарах нийт 6278 зөрчлийг илрүүлэн, үүнээс 1334 албан тушаалтанд мэдэгдэл хүргүүлж, 481 албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
Харин шувуу ажиллагааны хүрээнд авлига, албан тушаалын гэмт хэрэгт сэжиглэгдэж мөрдөн шалгалтын явцад оргон зайлсан нийт 91 хүнийг албадан авчрахаар хуулийн байгууллага ажиллаж байна. Шувуу ажиллагааны хүрээнд ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай нарын 12 хүнийг авчраад байна.
Тэгвэл цаашид "5 Ш" ажиллагааг эрчимжүүлэх ажлыг Б.Энхбаяр сайд үргэлжлүүлэх нь...