УОК-оос олгож байгаа тэжээл тал шуудай байх ямар ч боломжгүй гэв

Arslan.mn

УОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр  УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү "Улсын нөөцийн өвс тэжээл тарааж өгч байгаатай холбоотой зарим ташаа мэдээлэл цахим орчинд тархсан. Тал шуудайтай хивэг тэжээл айл өрхүүдэд тараасан гэдэг нь ор үндэсгүй худал ташаа мэдээлэл гэдгийг албан ёсоор мэдэгдмээр байна.

Улсын нөөцөөс гарч байгаа тэжээл нь ОХУ-д үйлдвэрлэгдсэн шошготой байгаа. Манайд монгол шошготой тэжээл байхгүй. Иргэд, аж ахуй нэгжүүд, хамт олон нэгдэж нийлээд тусламжийн аянг ихээр өрнүүлж байгаа. УОК-оос олгож байгаа тэжээл нь тийм дутуу, хагас байгаа бол бидэнд шууд хандаж, эзэн холбогдогчийг нь олж тогтооно.

Олон нийт маань энэ асуудлыг ялгаж салгаж ойлгох шаардлагатай байна. Зудын нөхцөл байдлыг улс төржүүлэх зорилготой үйл ажиллагаа нэлээн өрнөж байна. Гамшгийн эсрэг хийж байгаа ЗГ, УОК-оос хийж хэрэгжүүлж байгаа эдгээр үйл ажиллагааг улс төржүүлэхгүй байхыг та бүхнээсээ хүсэж байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
46957