Ш.АЛТАНТУЯА: ЭХЭМҮТ үйлчлүүлэгч төвтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх зорилт тавин ажиллаж байна

Өнөөдөр Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвөөс тасгийн эрхлэгч нарт зориулан “Олон улсын магадлан итгэмжлэлийн стандартыг хангахад удирдлагын багийн гишүүдийг сургах, чадавхжуулах” сургалтыг зохион байгууллаа.

Arslan.mn

Сургалтын үйл ажиллагааг нээж, ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Алтантуяа хэлсэн үгэндээ “Удирдлагын арга барил дэлхий дахинд өөрчлөгдөн шинэчлэгдэж, үйлчлүүлэгч төвтэй болж байна. Тиймээс манай эмнэлэг энэхүү шинэчлэгдсэн арга барилд зохицуулсан тусламж, үйлчилгээг үзүүлэх шаардлага гарч байгаа юм.

Бид өмнө нь эмч төвтэй тогтолцоог хэрэгжүүлж ажилладаг байсан бол 2021 онд гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжсэнээр иргэн төвтэй тусламж, үйлчилгээг нэвтрүүлж ажиллах шаардлагатай болсон. Өөрөөр хэлбэл манай эмнэлгээр үйлчлүүлсэн иргэдийн сэтгэл ханамж сайн байх тусам байгууллагын санхүүжилт төдий зэрэгтэй нэмэгдэж, бид эмч мэргэжилтнүүдийн цалин, урамшууллыг нэмэгдүүлэн, нийгмийн асуудлыг шийдвэрлэж, үйлчлүүлэгч тав тухтай орчинд үйлчлүүлэх боломжтой болсон.

ЭХЭМҮТ нь 55 тасагтайгаар үндэсний хэмжээнд эх, хүүхдийн лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг үзүүлж ажиллаж байна.

Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, үндэсний хэмжээнд эмч, мэргэжилтнүүдийг мэргэжил, арга зүйгээр хангах, эрдэм шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг учраас манай эмнэлэгт хамгийн хүнд гэсэн өвчний тохиолдлууд ирж тусламж, үйлчилгээ авдаг. Тиймээс өнөөдөр дээрх тасгийн эрхлэгч нарт зориулан удирдахуйн арга ухааны шинэ арга барилын талаарх сургалтыг зохион байгуулж байна.” гэдгийг онцоллоо.

Arslan.mn

ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч, АУ-ны магистр, хүүхдийн зөвлөх эмч Р.Батсолонго:

ЭХЭМҮТ нь олон улсын магадлан итгэмжлэлийн стандартыг хангах зорилгоор бэлтгэл үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Үүний дагуу тасгийн эрхлэгч нарт зориулсан сургалтыг зохион байгуулж байна. Сургалтын үйл ажиллагааг харахад удирдлага, удирдлагын баг цаашид үйл ажиллагаагаа шинэ түвшинд гаргаж ажиллах шаардлагатайг харуулж байна.

ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасаг нь үйлчлүүлэгч төвтэй ажилладаг байгууллага.  Бид энэ онд удирдлагын багтай хамтран Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгаар үйлчлүүлж буй иргэдэд бөөр үргэлжлүүлэн орлуулах эмчилгээний багажийг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Үүний дагуу эмнэл зүйн удирдамж, заавар, зөвлөгөөг шинээр боловсруулан ажиллаж байна.

Arslan.mn

Сургалтын үеэр

  • Эмнэлгийн үйл ажиллагааны процесс, гүйцэтгэлийн удирдлага
  • Чанарыг тасралтгүй сайжруулах үзэл баримтлал
  • Эмнэл зүйн засаглал, аюулгүй байдлын соёл
  • Үйлчлүүлэгч төвтэй тусламж, үйлчилгээний зарчим
  • Эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчин, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, ажлын хариуцлагын зохицуулалт зэрэг олон төрлийн мэдлэг олгох лекц тавигдах юм.

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
46958