Иргэн Баагий: Энэ залууг Б.Өлзийсайхан гэдэг. Тэрбээр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын замын цагдаагийн хэлтсийн ажилтан. Саяхан болсон авто замын ослоос 3 хүн үрэгдэж, 2 хүн нь хүнд гэмтсэн байхад түрүүлж очоод цасан дээр сөхрөн суугаад нөхрийн минь толгойноос олгойдож байсан цусыг гараараа тогтоон барьж, түргэн тусламж иртэл ухаан алдуулалгүй анхаарлыг нь өөр дээрээ татан ярилцаж байсан аж.
Эмчийн хэлснээр цусыг нь тогтоож байгаагүй бол амиа алдах байсныг сонслоо. Нөхрийн минь амийг аварсан дүү чамдаа маш их баярлалаа. Өмнө нь бас 380в тогонд цохиулсан хүний амийг аварч өөрөө бэртэж байсныг дууллаа. Хүний амь юугаар ч үнэлж баршгүй.
Хүн чанартай, ажил үүргээ сэтгэлээсээ гүйцэтгэдэг дүү чи жинхэнэ БААТАР. Ийм залуусыг эгнээндээ нэгтгэсэн цагдаагийн хамт олонд баярлалаа.
МИНИЙ ЦАГДАА НАМАЙГ ХАМГААЛНА гэдэг үгийг яруу тодоор харуулж өглөө дөө.
Шилдэг залууг Цагдаагийн Ерөнхий газар болон холбогдох газрууд нь анхааралдаа авч зохих ёсоор үнэлнэ гэдэгт итгэж байна. Цаашдын ажилд чинь улам их амжилт хүсье.