Малчдын зээлийн хүүгийн 6%-ийг малчид, үлдсэн хувийг Засгийн газар төлөх шийдвэр гарлаа

Arslan.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. 

Малчдын зээлийн хүүгийн төлөлтийг хойшлуулах Засгийн газрын шийдвэр гарчээ. 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэлэхдээ "Малчдын зээлийн болон зээлийн хүүгийн эргэн төлөлтийг тус бүр нэг жилээр хойшлуулах шийдвэр гарлаа. Ингэснээр арилжааны банканд хүүгийн хуримтлал үүснэ. Иймд зээлийн хүүгийн зургаан хувийг нь малчид өөрсдөө, үлдсэн хувийг нь Засгийн газар хэрхэн шийдвэрлэх саналаа боловсруулж, тогтол гарган УИХ-аар шийдвэр гаргуулахаар шийдсэн.

Ерөнхийлөгч ч эдгээр асуудлыг дэвшүүлсэн." гэлээ. 

Малчдын зээлийн хүү дунджаар 20.5 хувьтай, зээлийн хэмжээ дунджаар 10 сая төгрөг байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
47074