ЭМЯ-ны ТНБД-аар томилогдсон Д.Очирбат гэж хэн бэ?

Arslan.mn

Засгийн газрын энэ сарын 28-ны өдрийэ хуралдаанаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Д.Очирбатыг томилох шийдвэр гаргасан.  Тэгвэл уг шийдвэрийг  Засгийн газрын ХЭГ-ын дэд дарга Д.Батбаатар ЭМЯ-ны удирдлагын багт танилцуулснаар Д.Очирбат Төрийн нарийн бичгийн даргын албаа хүлээж авсан байна.

МАН 2016 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулсны дараа тэрбээр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байгаад 2018 оны нэгдүгээр сард чөлөөлөгдсөн юм.

Тэрбээр эмч мэргэжилтэй, 2008-2012 оны хооронд УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үедээ УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хороог удирдаж байв. 

Өмнө нь тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ц.Эрдэмбилэг ажиллаж байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
47113