Дэлхийн мисс-2024 тэмцээнд Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Б. Болор эх орноо төлөөлөн оролцож байна.
Тэрбээр тус тэмцээний авьяаслаг мисс шалгаруулалтын ТОП 23-т шалгарчээ.
Өнгөрсөн долоо хоногт уг тэмцээнүүдийн нэг болох спортын урьдчилсан тэмцээнд улаан багаасаа амжилттай оролцож финалын ТОП 8-д шалгарсан талаар бид мэдээлж байсан.