УИХ-ын гишүүн, МУГЖ С.Жавхлан, Г.Эрдэнэчимэг нар үндэснийхээ өв соёлыг эрхэмлэн дээдлэж, хаа ч явсан Монгол брэнд хувцас болох дээлээрээ гангардаг. Тэдэнд дээлний цуглуулга чамгүй олон байдаг гэсэн. Тэрбээр содон чамин хийцтэй дээлнүүдээ гавьяат С.Жавхлангийн гэргий Г.Эрдэнэчимэг өөрөө урлаж оёдог гэх. Мөн С.Жавлангийн дүү нь ч Монгол дээлийг гаргууд сайн оёдог үйлэнд уран нэгэн. Тэгвэл гишүүн С.Жавхлангийн гэргий Г.Эрдэнэчимэгийн "Монголоороо" төв хавар, намрын шинэ загваруудаа худалдаанд гаргажээ.