Доорх дасгалуудын алийг нь ч хийхэд танаас анхаарал төвлөрөл, гүнзгий амьсгал шаардлагатай.
1. Чих
Биеийн алжаалыг хамгийн сайн тайлах цэгүүдийн нэг нь чих юм. Бал ашиглан чихний эргэн тойрны хэсэгт массаж хийх нь ядаргаа, санаа зовнисон байдлыг арилгахад тусалдаг.
2. Цээж
Гурван хуруугаа ашиглан цээжний төв хэсэгт дарах маягаар иллэг хийх нь уурласан үед тайвшруулна.
3. Хуйх
Дунджаар 20 секунд хуйхандаа иллэг хийх. Ингэхдээ толгойн гол хэсгээр гараа байрлуулах нь зүйтэй.
4. Гэдэс
Гэдэсний төв цэгт хуруугаараа дарж, зөөлөн иллэг хийх. Ингэхдээ амьсгаагаа гүнзгий, удаанаар авах.
5. Гарын алга
Энэ бол стресс тайлж, тайрвширахад туслах хамгийн чухал цэг. Гарын алганы гол цэгт хүчтэй биш дарах хэрэгтэй.
6. Гарын шуу
Гарын шуу хэсэгт иллэг хийх, тодорхой нэг цэг дээр дарах зэрэг нь хүний айдсын хэмжээг багасгадаг.
7. Шилбэ
Энэ цэгт дундажаар нэг минут дарахад ажил хийх бүтээмж нэмэгдэж, нойр сэргэнэ.
8. Хөлийн ул
Үүнийг орой унтах, гэртээ амарч байх үедээ хийхэд тохиромжтой. Хар дарж зүүдэлдэг, нойр хүрдэг бол эл аргыг хэрэглээд үзээрэй.