Ирэх пүрэв гарагаас Вьетнам руу 30 хоногийн хугацаагаар визгүй зорчино

Arslan.mn

Монгол Улсын иргэд ирэх пүрэв гараг буюу гуравдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн Вьетнам Улс руу визгүй зорчдог болно. 

Тодруулбал, БНСВУ-ын Ханой хотноо өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 1-нд гарын үсэг зурсан “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” энэ сарын 7-ноос хүчин төгөлдөр болно. Ингэснээр, Монгол Улсын иргэд БНСВУ руу 30 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой болж байна. Харин тус улс руу 30-аас дээш хоногийн хугацаанд зорчих бол зохих ангиллын виз авах шаардлагатай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
47211