Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга уулзалтад хоцорч орж ирсэн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяаг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зэмлэлээ.
Энэ үеэр тэрбээр “Хурлаас байнга хоцорч орж ирдэг сайд нар байх юм аа. Та нар бусад хүмүүсийг хүндэтгэж бай. Мэдэв үү. Чи бос, Х.Булгантуяа. Бос оо. Наад хүмүүсээсээ уучлалт гуй. Бос чи. Та нар битгий ингэж хурлаас хоцорч бай" хэмээн загналаа.