Цасан шуурганаар малдаа явж байгаад хөл гараа хайруулсан Ховд аймгийн малчин хүүг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Улаан загалмайн шагналаар шагнаж буй бичлэг олны шүүмжлэлийг дагуулж буй.
Тодруулбал, гэртээ эсэн мэнд ирсэн хүүд шагнал өгөхдөө Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаатай хамт гэрт нь очсон харагдана.
Шагналыг авч байгаа хүүд биш, олгож байгаа дарга нарт л учир бий...
Энэ хүүгийн амьдралд дарга биш эмч, одон биш эм хэрэгтэй гэдгийг Д.Амарбаясгалан дарга мэдмээр юм.
Бусдад тусалсан, онцгой гавьяа хийсэн хүнд олгодог тус шагналыг МАН-ынхан одоо малд өгөх нь дутжээ.