Ажлын ярилцлаганд юу өмсөх вэ?

Arslan.mn

Хувцаслалт тийм чухал гэж үү? хэмээн та гайхаж магадгүй. Тэгвэл хариулт нь 100 хувь “Тийм”. Та өөрийн талаархи тодорхой мэдээллийг хувцаслалт, гадаад төрх, үс засалт, нүүр будалтаараа түүнд анхлан дамжуулах болно.

Эхний алхмаас дараа дараагийн алхмууд хэрхэн хамаардгийг бүсгүй та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх.

Хувцас Юун түрүүн ямар ажилд орох гэж буйгаа санаарай. Таны ажиллах салбарын хүмүүс ихэвчлэн яаж хувцаслана, яг тэр төрхийг өөртөө бүрдүүлэх хэрэгтэй. Таныг суухад юбка тань өвдөгнөөс чинь дээшхи хэсгийг далдлахуйц урт байх шаардлагатай. Харин өмд өмсвөл хэт бариу эсвэл сул байж болохгүй. Өөр нэг чухал зүйл бол элдэв хээ угалз, нүд чилээх тод өнгөнөөс татгалзах явдал юм.

Гутал Хүний анхаарлыг сарниулахаар чимээ гаргадаг нарийхан өсгийтэй гутал оновчгүй. Аль болох энгийн, намхавтар шаахай сонгоорой. Хэт хуучинсаг санагдаж магадгүй. Гэвч ажил олгогчдын 92 хувьд “гадсан өсгийт” таатай санагддаггүй аж. Мөн хоншоор нь битүү байвал тун сайн.

Гоёл, зүүлт Таны ээмэг зүүлт хэдий чинээ нүсэр, тууз шигтгээ ихтэй, гял цал байна төдий чинээ та ажлын туршлагагүй, тээртэй харагдах болно. Мөн хэт хямд аксессуар зүүх хэрэггүй. Ярилцлаганы үеэр таны хувцас ямар брендийн, хэр өндөр үнэтэй байх нь хамаагүй. Гэвч гоёл чимэглэл таны нэр хүнд, чансааг илтгэх болно. Энгийн, цэвэрхэн агаад чанартай аксессуар сонгоорой.

Нүүр будалт, үс, хумс засалт Албан ёсны ажлын ярилцлаганд очиход танд суурь тос, энгэсэг, сормуусны будаг байхад л хангалттай. Нүүрээ их будах нь танд таалагддаг байсан ч, тэнд өөрийн стилээ биш чадвараа гайхуулахаар очино гэдгийг мартуузай. Харин та урьд шөнө нь усан нүдлэж, эсвэл битүү өрөөнд унтаж болохгүй. Ямар ч сайхан, цовоо харц хавдсан зовхинд даруулдаг. Мөн өглөө нь шүдээ өнгөлөхөд илүүдэхгүй. Гантиг цагаан шүдтэй хүмүүс хамгийн өөртөө итгэлтэй, итгэл даахуйц харагддаг аж. Хумсаа маш цэвэрхэн бүдэг өнгөөр будаарай. Мөн үс тань натурал өнгөтэй байх нь чухал. Хэрэв та буржгар үстэй бол өмнөх өдөр нь индүүдээрэй. Шулуун үс бүсгүй хүнийг ажил хэрэгч, мэргэжилдээ сайн харагдуулдаг.

Сүрчиг Ажил олгогчдоо таалагдах үнэрийг сонгогтун. Хэрэв мэдэхгүй бол сүрчиг цацахаас зайлсхийсэн нь дээр болов уу. Учир нь танд таалагдсан үнэр ажилд орох алтан боломжийг тань үгүй хийж ч болзошгүй.

Дэлгэрэнгүйг: http://miss.mn/181417.html

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
4723