Г.Амартүвшин, Ж.Ганбаатар, Э.Батшугар, Л.Энх-Амгалан, О.Цогтгэрэл нарын гишүүд фэйсбүүкийн сурталчилгааны зардалд 500 сая төгрөг зарцуулжээ

Arslan.mn

Meta Platforms-оос улчтөрчид фэйсбүүкийн цахим хуудасныхаа сурталчилгаанд хэдэн доллар зарцуулсныг олон нийтэд нээлттэй болгосон. Та хүссэн улстөрчийнхөө баталгаажсан цэнхэр тэмдэгтэй фэйсбүүк цахим хуудасны "About"  цэснээс тухайн улстөрч Фэйсбүүк бүүстингд зарцуулсан дүнг харах боломжтой. Энэхүү нийтлэлээр нэр бүхий гишүүд сүүлийн жилүүдэд ямар хэмжээний мөнгөөр, хэдэн нийтлэлд сурталчилгаа хийснийг хүргэж байна.

  • БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан нийт 52 удаа л 100 ба түүнээс дээш долларыг сурталчилгаа тус бүрт зарцуулжээ. Нийт 5200 орчим доллар буюу өнөөдрийн ханшаар 17 сая 560 мянган төгрөгийг фэйсбүүк сурталчилгаанл зарцуулжээ.
  • УИХ-ын гишүүн Г.Амартүвшин нийт 410 удаагийн фэйсбүүк сурталчилгаанд тус бүр 100 ба түүнээс дээш доллар зарцуулжээ. Нийт 41000 доллар орчим юм. Энэхүү дүн нь өнөөдрийн ханшаар нийт 138 сая төгрөг.
  • УИХ-ын гишүүн С.Бямбацогт 2020 оны 11 сараас хойш өнөөг хүртэл нийт 62 фэйсбүүк сурталчилгаанд 100 ба түүнээс дээш доллар зарцуулжээ. 2021 оны дөрөвдүгээр сарын 26-наас зарлагдсан 10 сая төгрөгийн шагналын сантай "Залуусын хөгжлийн түүчээ" эсээ бичлэг, видео итгэлийн уралдааны фэйсбүүк сурталчилгаанд 300-399 доллар зарцуулсан байна. Тус нийтлэл 600-700 мянган иргэнд хүрчээ.
  • УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нийт 370 удаа 100 ба түүнээс дээш долларыг фэйсбүүк сурталчилгаанд зарцуулжээ. 37 мянган доллар нь өнөөдрийн ханшаар нийт 124 сая орчим төгрөг юм.
  • УИХ-ын гишүүн Э.Батшугар нийт 130 удаа 100 ба түүнээс дээш доллараар фэйсбүүк сурталчилгаа хийжээ. 43 сая төгрөг гэсэн үг.
  • УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нийт 44 сурталчилгаан 100 ба түүнээс дээш доллар зарцуулжээ. Жишээлбэл, өндөр гэгээний өлгий нутагт гэсэн гарчигтай нийтлэлд 100-199 доллар. Цахим хуудсаа дэлгэрүүлэх нэг удаагийн гурван хоног үргэлжлэх сурталчилгаанд 2022 оны гуравдугаар саод 500-599 доллар зарцуулжээ.
  • УИХын гишүүн О.Цогтгэрэл нийт 170 удаагийн  фэйсбүүк сурталчилгаанд 100 ба түүнээс дээш доллар зарцуулжээ. 17000 доллар нь өнөөдрийн ханшаар 57 сая төгрөг юм.
  • УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нийт 35 удаагийн давтамжаар 100-200 долларыг суртачилгаанд зарцуулжээ. 3500 доллар нь өнөөдрийн ханшаар 11 сая 810 мянган төгрөг юм.
  • УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нийт 190 удаа 100 ба түүнээс дээш долларыг фэйсбүүк сурталчилгаанд зарцуулжээ. Энэхүү дүн нь төгрөгөөр 64 сая орчим төгрөг юм.
  • УИХ-ын гишүүн Т.Доржханд нийт 63 удаагийн 100 ба түүнээс дээш  долларыг фэйсбүүк сурталчилгаанд зарцуулжээ. Энэ нь нийтдээ 21 сая төгрөг.
  • Ч.Хүрэлбаатар нийт 51 удаагийн 100 ба түүнээс дээш долларын дүнгээр фэйсбүүк сурталчилгаа хийжээ. Энэхүү дүн нь 17 сая 222 мянган төгрөг юм.

10 гишүүний "Фэйсбүүк бүүстинг"-ийн нийт зардал 509 сая төгрөг болжээ. Дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтарч ажилласан бол илүү үр дүнд хүрэх байсан юмсан.

Фэйсбүүк зар сурталчилгааны нэг сул тал нь нэг хүнд хүрсэн сурталчилгаа дахин тэр хүнд гарч ирдэг. Энгийн үгээр нэг төрлийн сурталчилгааг нэг хүн хоёр удаа харуулсныг ч тооцож төлбөр боддогдог. Харин Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажилласан бол олон сэтгүүлч, хөтлөгч нарт ажил, ажлын байр бий болох байсан биз ээ. Түүнчлэн иргэд фэйсбүүкээс үзсэн зүйлдээ бус сонин, сэтгүүл, мэдээллийн сайт, телевиз гэх мэт зүйлсээс уншсан, үзсэн мэдээллийг илүү нухацтай хүлээж авдаг байна. Тиймээс мөнгөний урсгалыг гадаад руу чиглүүлэх бус дотооддоо төвлөрүүлж баймаар сан.

Энэхүү мэдээлэлд зөвхөн албан ёсны цэнхэр тэмдэглээгээтэй цахим хуудсууд багтсан болно.

Н.Ванчин

Эх сурвалж: Өдрийн сонин

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
47236