“Баруун бүсийн эрчим хүчний 60 %-ийг үйлдвэрлэх хүчин чадал бүхий усан цахилгаан станц Байдрагийн гол дээр баригдана“

Arslan.mn

Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлогийн урилгаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар  тус улсад айлчиллаа. Энэхүү айлчлалын үеэр Баянхонгор аймгийн Байдраг гол дээр усан цахилгаан станц байгуулах төслийн талаар яриа хэлэлцээ боллоо.

“Байдрагийн усан цахилгаан станц” төслийг Унгар Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх саналыг манай талаас тавьсан юм. Харин Унгарын тал төслийг хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх асуудлаар яриа хэлэлцээг эхлүүлэхээ илэрхийлжээ.

Баянхонгор аймгийн Байдраг гол дээр усан цахилгаан станц байгуулах төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан бөгөөд Сангийн сайд Б.Жавхлан энэхүү  баримт бичгийг Унгарын талд хүлээлгэн өгсөн.

Энэ төсөл хэрэгжвэл 30 МВт хүртэлх хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг бий болгоно. Ингэснээр төвийн бүсийг цахилгаан эрчим хүчний найдвартай хэрэглээг хангах ач холбогдолтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
47267