С.Амарсайхан: Гурилын үйлдвэрүүдийг төр хангалттай дэмжсэн. Одоо болно

Arslan.mn

Хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор хийж буй ээлжит хурлын үеэр Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө. 

Энэ үеэр сэтгүүлчид түүнээс гурилын үнийн асуудлаар тодруулахад, С.Амарсайхан "Засгийн газраас импортын гурилын татварыг чөлөөлөх тогтоолоо УИХ-д өргөн барьж, хаврын чуулганаар хэлэлцэнэ.

Бид үндэсний үйлдвэрлэлээ бодлогоор дэмжих ёстой. Гэхдээ гурилын үнэ нэмэгдээд, ард иргэд нь гурил, тэжээлээ авч чадахгүй байхад, үүнийг зүгээр хараад суух эрх байхгүй.

Үндэсний үйлдвэрүүд зохих хэмжээнд хямд үнээр хангаж чадахгүй, нийлүүлэлтээ дийлэхгүй байгаа бол бид импортын сувгаа нээж, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх ёстой. Өнгөрсөн хугацаанд гурилын үйлдвэрүүдийг хангалттай төрөөс дэмжсэн" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
47361