Нэг иргэний сонгууль өгөх зардлыг 14 мянган төгрөг байхаар төсөвлөжээ

Arslan.mn

УИХ-ын ээлжит сонгууль зургаадугаар сарын 28-нд болно. Энэ удаагийн сонгуулиар бид нийт 126 хууль тогтоогчийг сонгоно гэдгээрээ онцлог. Мөн  гадаадад амьдардаг монголчуудад саналаа өгөх боломжийг дахин нээсэн юм.

Энэ жилийн сонгуулийг зохион байгуулахад төсвөөс 32 тэрбум төгрөг зарцуулна. 

Ингэхдээ төрийн албан хаагчдын урамшуулал болон аймаг, нийслэл, сум, дүүрэг, хэсэг хорооны үйл ажиллагааны зардалд 19.5 тэрбум, саналын хуудас хэвлэх, төрөл бүрийн үнэмлэх гаргах, сурталчилгааны материал хэвлүүлэх зэрэг зохион байгуулалттай холбоотой зардал болон гадаадад байгаа Монгол Улсын иргэдийн саналыг авах салбар комиссын зардалд нийт 12.5 тэрбум төгрөгийг зарцуулах аж.

Энэ оны сонгуулиар нийт 26 мянган  төрийн албан хаагч ажиллах урьдчилсан тооцоолол гаргажээ. Түүнчлэн манай улсад 18 дээш насны 2.2 сая иргэн бүртгэлтэй байдаг гэх статистик бий.

Тэгвэл  Монгол Улсын нэг иргэн саналаа өгөхөд 14 мянган төгрөг зарцуулахаар тооцоолоод байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
47370