М.Батбаяр: Шинэ Зуунмод хотод 20.3 их наяд төгрөгийн бүтээн байгуулалт хийгдэнэ

Arslan.mn

"Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил" форум Төрийн ордонд зохион байгуулагдаж байна.

Энэ үеэр Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга М.Батбаяр "Улаанбаатар хот 2040 он гэхэд 2.1 сая хүн амтай болно. Үүний 440 мянгыг дагуул хотод суурьшуулах төлөвлөлт хийснээс Хөшигийн хөндийд 150 мянган хүн нь байрлах юм. 

Шинэ Зуунмод хотыг бүтээн байгуулах тухай 2022 оны УИХ-ын тогтоол гарсан. Үүнээс хойш Шинэ Зуунмод хотын 31 мянган га талбайд холимог тээвэр түшиглэсэн эдийн засгийн нээлттэй бүс болгох үүднээс хот төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулсан. 

Тус хот нь ажил олгогч байх бөгөөд 80 мянган ажлын байр бий болгохоор зорьж байгаа. 150 мянган хүн оршин сууна гэдэг бол гүний усны нөөцөд тулгуурласан баримт юм. 

Ус хангамж, цахилгаан, үерийн далан шугамын нийт 162 тэрбум төгрөгийн ажил 2023, 2024 онд санхүүжээд явж байгаа. Суурь дэд бүтцийн төлөвлөсөн ажлынхаа 30 гаруй хувийн гүйцэтгэж байна. 

Хот байгуулна гэдэг нь урт хугацааны бодлого байдаг. Шинэ Зуунмод хотыг төлөвлөлтийн шатанд 2040 онд байгуулна. Энэхүү хотыг байгуулахад нийт 20.3 их наяд төгрөгийн бүтээн байгуулалт хийгдэнэ" гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
47383