Б.Энх-Амгалан: Би гэм буруугүй гэдгээ нотолно. Та бүхэн минь тэвчээртэй хүлээж өгөөрэй

Arslan.mn

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн шийдвэртэй холбоотой асуудлыг та бүхэн сонирхож байх шиг байна.

Нэгдүгээрт шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа ч би өмнө ч хэлсэн, хэзээд ч хэлнэ. Би бол гэм буруугүй. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдана. Шүүхийн процесс үргэлжилж байгаа учир нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Та бүхэн тэвчээртэй хүлээж байгаарай. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцэслэн гарсны дараа энэ хэрэг хэрхэн эхэлсэн, чухам юу болсныг баримт нотолгоотой нь ярьж өгнө.

Би гэм буруугүй гэдгээ нотолно. Та бүхэн минь тэвчээртэй хүлээж өгөөрэй. Их ч олон зохиол бичигдлээ. Та бүхэн минь намайг буруугүй гэдэгт итгээд жоохон л хүлээгээрэй." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
47408