Ж.Ганбаатар: Охин маань улсаа бодоод л аавынхаа ажилд тусалсан, төрийн мөнгө үрээгүй

Arslan.mn

Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарыг Канад Улсын Торонто хотноо зохион байгуулагдаж буй "PDAC 2024" чуулганд охиноо дагуулаад явж байна гэх зураг олон нийтийн сүлжээнд тавигдаж, шүүмжлэл дагуулсан. Тодруулбал,  өөрийн охин Г.Хүслэнтэй хамт очсон УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарыг “охиноо төрийн зардлаар арга хэмжээнд дагуулан очсон” гэх шүүмжлэл гараад буй.

Энэ талаар  УУХҮ-ийн Сайд Ж.Ганбаатар “Нэгдүгээрт, УУХҮ яамнаас гурван хүн л тус чуулгад оролцсон. Тус чуулганд зассан асруудад зогсох оюутнуудыг цалинжуулж ажиллуулдаг. Манай охин Канадын Торонтогын их сургуулийг төгссөн. Төрийн мөнгөөр явсан асуудал байхгүй, төр, улсаа бодоод л ажилд маань тусалсан” гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
47409