ҮСХ: Дундаж цалин 2.2 сая төгрөг болж, өмнөх оныхоос ₮481 мянгаар нэмэгдлээ

Arslan.mn

Үндэсний статистикийн хорооноос 2024 оны нийгэм эдийн засгийн үзүүлэлтийг танилцууллаа.

Тус хорооны мэдээлснээр өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын байдлаар ажилчдын сарын дундаж цалин 2.2 сая төгрөг болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 27 хувь буюу 481.5 мянган төгрөгөөр нэмэгджээ.

Статистик мэдээллээр уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын цалин хамгийн их буюу 5.1 сая төгрөг бол байр сууц, нийтийн үйлчилгээний салбарт ажиллагсдын цалин хамгийн бага буюу 1.4 сая төгрөг байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
47415