Д.Тогтохсүрэн: Малчид л ганц зээлтэй биш бүх Монголчууд зээлтэй учраас тэдний зээлийг тэглэх эсэх дээр нарийн судлах ёстой

Arslan.mn

УИХ-ын хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Энэ удаагийн парламентын нэлээд олон гишүүд хэрэгт холбогдож, яллагдагчаар татагдсан. Тэгвэл тухайн гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодрууллаа.

Тэрбээр "УИХ-ын тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, хорих ялыг эдлүүлэх хуулийн зохицуулалттай. Энэ дагуу анхан шатны шүүхээс хорих ял сонссон Ё.Баатарбилэг гишүүний Давж заалдах шатны шүүх хурал явагдаж байгаа. Үүний дараа бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал яригдана. 

Мөн Б.Энх-Амгалан гишүүний хувьд мөн анхан шатны шүүхээс ял авсан. Тухайн гишүүн давж заалдах шатны шүүхэд хандвал үүнийх нь дараа бүрэн эрхийн асуудлыг нь хэлэлцэнэ. Харин яллагдагчаар татагдсан гишүүдийн хувьд бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудал байхгүй. " гэв. 

Түүнчлэн малчдын зээлийг тэглэх эсэх асуудлаар "Малчид л ганц зээлтэй биш бүх Монголчууд зээлтэй учраас тэдний зээлийг тэглэх эсэх дээр нарийн судлах ёстой" гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
47416