“Шүүхээс ял сонссон УИХ-ын хоёр гишүүн“

Arslan.mn

УИХ 76 гишүүнтэй. Үүнээс хоёр нь шүүхээс ял сонсоод байна.

Тодруулбал, 

  • Хөгжлийн банкны гэх хэрэгт нийт 80 хүн холбогдсон. Тэднээс 32 хүн, 4 хуулийн этгээдийг гэм буруутай гэж үзэн шүүхээс ял оноосон. Гэм буруутай 32 хүний нэг нь УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг бөгөөд хахууль авсан гэх үндэслэлээр түүнд 6 жил хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилээр хассан билээ.
  • Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгах ажлын хэсгээс улс төрд нөлөө бүхий 13 этгээдийг яллагдагчаар татан шалгасан. Улмаар Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарт яллах дүгнэлт үйлдэн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс Б.Энх-Амгаланг гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял оноосон.

Гэтэл ийнхүү шүүхээс ял оноосон ч тэд УИХ-ын гишүүн тул хорих болон, албан тушаалаас нь чөлөөлөх боломжгүй.

Учир нь, УИХ-ын тухай хуулийн 9.1.1-д “Гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулснаас бусад тохиолдолд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ” гэж заажээ.

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн  "УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан болон Ё.Баатарбилэг нарын бүрэн эрхийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр түдгэлзүүлж, хорих ял эдлүүлэх хуультай. Үүний дагуу УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн давж заалдах шатны шүү хурал болж байгаа. Үүний дараа асуудлыг хэлэлцэнэ. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан бас давж заалдах шатны шүүхэд хандаж, шийдвэр гарсны дараа хэлэлцэнэ. " гэсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
47422