ХЭЭР ОРХИГДСОН ЗОРЧИГЧИЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА

Arslan.mn
2024 оны 3 сарын 15-ны шөнө Дорнод аймаг "Хорийн толгой" гэдэг газар бие засахаар буусан зорчигчоо жолооч мартаж хөдөлсөн байна.

Тус зорчигчийн гадуур хувцас, гар утас машинд үлдсэн тул холбоо барих боломжгүй байна. 

Дорнод аймгийн цагдаагийн газраас 3 автомашин, 15 хүнтэй эрэн хайх ажиллагааг бусад байгууллагын алба хаагчдын хамт зохион байгуулж байна. 

Одоогоор олдоогүй, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Матад,  Сүмбэр, Халх гол чиглэлд замд эмэгтэй хүн таарч суусан бол 89795993 94455993 утсаар холбоо барина уу. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
47425