Р.СЭДДОРЖ улсаас их хэмжээний мөнгө идчихээд цадахгүй, УИХ-ын гишүүн болно гэж зүтгэж явна

Arslan.mn

Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нь нүүрсний хэрэгт холбогдоод байгаа "Ажнай" Д.Бат-Эрдэнийн хүн буюу баруун гар нь гэдгийг хүн хүнгүй л мэддэг болсон. 

Түүний хувьд  2002 оноос хойш Ажнайн Д.Бат-Эрдэнийн хажуунаас холдоогүй гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл тэрээр 2002-2006 онд "Ажнай" корпорацийн маркетингийн албаны дарга, 2004-2007 онд УИХ-ын гишүүний бие төлөөлөгч, туслах, 2009-2010 онд "Тавантолгой" ХК-д Санхүү хангамж хариуцсан дэд захирал, 2012 оноос УИХ-ын гишүүний зөвлөх, 2013 онд Орон нутгийн өмчит Тавантолгой ХК-д Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байжээ. 

Эндээс "Ажнай"Д.Бат-Эрдэнийн ойрын хүн гэдгийг нь эндээс төвөггүй харж болно.  

Цаашлаад "Ажнай" Д.Бат-Эрдэнэ Өмнөговь аймгийг өөрийн эзэмшил мэт л аашилж байгаа. Ингээд  2020 онд өөрийн баруун гар болох Р.Сэддоржийг Өмнөговь аймгийн Засаг даргаар томилсон юм.  

Өнгөрсөн нэгдүгээр сард Р.Сэддоржид хилийн хориг тавьж, Д.Бат-Эрдэнэтэй уулзахыг хориглож байсан бөгөөд тэрбээр мөн нүүрсний хэрэгт холбогдож яллагдагчаар татагдсан юм.

Гэтэл тэр өнөөдөр илүү ихийг хүсч, УИХ-ын гишүүн болно гээд лобби ажлаа хийгээд явж байх юм. Угтаа улсаас их хэмжээний мөнгө идчихээд шалгагдаж байгаа энэ мэт хүмүүсийг УИХ-д нэр дэвшүүлэх нь хэр зохистой вэ... 

Түүний хөрөнгө, орлогын мэдүүлгээс /ХОМ/ харахад 

- Өөрийн орлого 44  сая төгрөг. 

- Гэр бүлийн орлого 58 сая төгрөг.

- 827 сая төгрөгийн нийт таван орон сууцтай. 

- Land Cruiser 200, суудлын жижиг машин болох Dodge,Nitrosx болон Land Cruiser 80 буюу 180 сая төгрөгийн нийт гурван автомашинтай. 

- 222 сая төгрөгөөр үнэлэгдэх 168 толгой малтай. 

- Дотоодын банк санхүүгийн байгууллагад 322 сая төгрөгийн  хадгаламжтай. 

- "Галтваань" ХХК, "Говь төрх" ХХК, "Тогоон төмөр цайз" ХХК-д хувьцаа эзэмшдэг байна.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
47431