УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Яармагийн хотхонуудад ажиллажээ. Уг нь Яармагт байрлах шинэ хотхонуудын оршин суугчид зэвтэй усны асуудлыг хөндсөөр удсан.
Энэ үеэр Г.Амартүвшин усны зэвийн талаар богино бичлэг болгож цахим хуудсаараа цацсан байна. Тэрээр "ихэд гайхашран энэ ус тостой юм шиг, эвгүй үнэртэй, нэг л сонин байна" хэмээн байн байн үнэрлэж үзсэн байна.
Энэ жил сонгууль болохгүй байсан бол Г.Амартүвшин гишүүн ингэж зэвтэй усыг хүртэл үнэрлэж үзэх байсан болов уу ” гэж зарим хүмүүс сошиал орчинд бичжээ.
Г.Амартүвшин гишүүн өөрийн биеэр очиж Яармагийн хотхонуудын зэвтэй усыг үнэрлэж, гоожуулж үзэж байж сая нэг итгэсэн бололтой.