УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нарын хоёр гишүүний өргөн барьсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Үндсэн хуулийн цэц маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж буй.
Тэгвэл Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх үеэр АН бүлгийн зүгээс ажлын тав хоногийн завсарлага авав.
АН-ын бүлгийн гишүүд сонгуулийн өмнөх нь Цэцийн тухай хуулиар оролдож болохгүй. Ард түмний санал гээгдэхгүй тогтолцоогоор гарч ирэх 126 хүнтэй парламент суурь өөрчлөлтийн асуудлыг шийдэх нь зүйтэй гэх байр суурийг илэрхийлэв.