Зүрхэнд ач тустай 10 хүнсний бүтээгдэхүүн

Report.mn image

Идэвхитэй амьдралын хэв маяг,  сайн амарч чадахгүй байх, сэтгэл хямрах зэрэг нь зүрх судсанд муугаар нөлөөлдөг хүчин зүйлүүд. Харин зөв хооллолт нь биенд ирэх ачааллыг хөнгөвчилж өгдөг байна. Эрдэмтэд эрүүл зүрхтэй байхын тулд анар, шоколад болон дараах 8 зүйлийг идэж байхыг зөвлөж байна.

1. Загас

Ялангуяа  далайн тослог ихтэй яргай загас  идэх хэрэгтэй. Их Британы эрдэмтэд долоо хоногт 2 удаа өдрийн хоолонд загас хэрэглэвэл зүрхний өвчний эрсдэлийг бууруулна гэж үздэг байна.

2. Улаан лооль

Зүрхэнд кали, магни агуулсан хоол хэрэгтэй. Улаан лоольд эдгээр нь агуулагдаж байдаг. Мөн кремни, төмрөөр баялаг юм байна. Цусны даралтыг багасгадаг, судасны ханыг бэхжүүлдэг, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлдэг байна.

3. Шош

Улаан лоольтой адилаар магни, калигаар баялаг. Мөн төмөр, фолийн хүчил болон судасны ханыг бэхжүүлж, уян болгодог флавоноид агуулдаг.

4. Авокадо

Ашигтай тос нь цусны бүлэн үүсэхээс сэргийлж, кали нь цусны даралтыг тогтворжуулдаг.

5. Хар шоколад

Судалгаанаас харахад хар шоколад цусны даралт тогтворжуулдаг, судасны ханыг тэлж өгдөг флавоноидаар баялаг юм байна. Гэхдээ зөвхөр хар шоколад идэх хэрэгтэйг битгий мартаарай.  (70 хувиас дээш агууламжтай).

6. Самар

Буйлс, хушга, хушийн самар зүрх болон судсыг кали, магни,  В, С, E болон РР амин дэмээр тэжээдэг.  Самрыг чихэр, чипс, жигнэмэгний оронд, эсвэл салатанд нэмж идээрэй.

7. Алим

Энэ жимс нь кверцетин агуулдаг.  Энэ нь артерийн гэмтсэн, үрэвссэн хэсгийг нөхөн сэргээдэг байна.

8. Нэрс

Их хэмжээгээр антоциан агуулдаг. C амин дэмтэй хамт энэ жимс нь судсыг цэвэрлэж бэхжүүлдэг.

9. Анар

Анар судасны ханыг бэхжүүлж, хөгшрөлтөөс үүдсэн зүрхний өөрчлөлтийг удаашруулдаг антоциан агуулдаг.

10. Гадил

Гадил ягаан хөх өнгөгүй ч гэсэн антоцианаар баялаг. Энэ жимс кали агуулдаг ба илүүдэл натри гаргахад бөөрөнд тусалж, цусны даралтыг тогтворжуулдаг байна. 

 

 

Эх сурвалж: http://www.tusgalt.com/
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
476