Ирэх долоо хоногоос иргэдийн НОГДОЛ АШИГ болох 256 мянган төгрөгийг ТАРААНА

Arslan.mn

Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2023 оны ногдол ашиг 256,000 /татвар суутгасан дүн/ төгрөгийг 1,072 хувьцаа эзэмшигч иргэн бүрд олгох шийдвэр гарч, ЗГХЭГ-аас гуравдугаар сарын 25-наас дөрөвдүгээр сарын 8-ны хооронд багтаан олгоно хэмээн мэдэгдээд буй.

Тэгвэл өнөөдрийн МАН-ын бүлгийн хурлын мэдээллийн үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Аудитын дүгнэлт гарчихвал ногдол ашиг болох 256 мянган төгрөгийг өнөөдөр ч хамаагүй тараахад бэлэн байгаа" гэж мэдэгдлээ.

Харин Аудитын хяналт нь ямар шатандаа явааг Үндэсний Аудитын Газраас тодруулахад "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн санхүүгийн тайланд аудит хийх ажил өнгөрсөн амралтын өдрүүдэд үргэлжилж, дуусаад байна. Энэ долоо хоногт баталгаажна. Үүний дараа "Эрдэнэс Тавантолгой" ХК-д дүгнэлтийг хүргүүлнэ" гэсэн мэдээллийг өглөө. 

Үүнээс харахад, ирэх долоо хоногоос иргэдийн ногдол ашгийг ТАРААХ бололтой.

Иргэд 1,072 хувьцааны мэдээллээ https://net.mcsd.mn/registration/default.jsp холбоосоор эсвэл 158989 тусгай дугаарт регистрийн дугаараа мессэжээр илгээн шалгаж болох юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
47619