Малчдад туслах хандивын аянд 2024 оны гуравдугаар сарын 25-ны байдлаар 50 иргэн, 31 ААН, 91 төрийн байгууллага, 31 ТББ, гадаадад хоёр байгууллагаас нийт 3 тэрбум 570 сая 497 мянган төгрөгийн мөнгөн хандивыг УОК-т хүлээлгэн өгсөн.
Мөн зургаан иргэн, 29 ААН-ийн 828.8 сая төгрөгийн үнэ бүхий 74250 ширхэг бараа материал буюу нийт 4.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий хандив тусламжийг УОК-т ирүүлсэн байна.